2025 оны 04 сарын 18
Gentle Home дэлгүүр нь 2022 оноос хойш тасралтгүй хөвөн, тааран, тенсел болон муслин даавууг хэрэглэгчиддээ зах зээл дээрх хамгийн боломжит хямд үнээр хүргэж үйлчилж байна.
Хөвөн даавуу: 90% cotton, 10% polyester агуулсан бөгөөд арьсанд маш зөөлөн, дулаан мэдрэгддэг. Эдэлгээ удаантай.
Тааран даавуу: 100% цэвэр даавуу бөгөөд эко материал юм. Харшилтай хүмүүст хамгийн тохиромжтой материал. Агаарыг чөлөөтэй нэвтрүүлдэг тул халууцдаг, хөлөрдөг хүмүүс болон бага насны хүүхдэд нэн тохиромжтой.
Тенсел даавуу: Торгомсог зөөлөн, сэрүүн материал. Арьсын торгомсог зөөлөн болоход ач тустай.
Муслин даавуу: Агаарыг маш сайн нэвтрүүлдэг, зузаан, бага зэрэг ширүүн, сэрүүн чанарын материал юм.