Шар буурцагийн ЭКО өдөн хөнжил.

2025 оны 04 сарын 18

Шар буурцагийн ЭКО өдөн хөнжил.

Gentle Home гэх дэлгүүрээ эхлэхээр бараа материалын судалгаа хийхээр маш олон хөнжил даавууг угааж туршиж үзсэн. 3 төрлийн хөнжил туршилтаар угааж хэрэглэхэд ганц нь л шаардлага хангасан. Түүнийгээ 2022 оноос хойш тасралтгүй борлуулж байгаа билээ. Энэхүү хөнжил маань чанарын хувьд маш олон янз, үнийн хувьд ч өөр өөр үйлдвэрээс гардаг. Манайх шаргал өнгийн цэвэр даавуун бөөсөрдөггүй гадартай, эсгий мэт зулж давхар ширж оёсон дотортойг сонгон борлуулдаг. Тиймдээ ч угаалгын машинаар угааж хатааж бичлэг хийн хэрэглэгчиддээ бодит чанарыг үзүүлдэг.

Үнийн хувьд мөн л чанартай нь харьцуулахад зах зээлд байхгүй хямд үнийг санал болгодог. Зузаан болон хэмжээнээс хамаарч 48,000₮-78,000₮ хооронд байгаа.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл